Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Энэ сарын 27-30-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас орон нутагт 7 хүн амиа алджээ

2020 оны 7 сарын 31

Arslan.mn

2020.07.27-07.30-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 576 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 12 хүн гэмтэж бэртэж, долоон хүн амиа алджээ.

Мөн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван хүнд тус бүр хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 

  • 2020.07.26-ны  өдрийн 22:00 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Бяцхан булаг” гэх газарт шороон замд Kia-Bongo маркийн автомашины жолооч Э нь явган  зорчигч, 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохирсон.
  • 2020.07.27-ны өдрийн 21:00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд шороон замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, 61 настай, эмэгтэй Н-г мөргөж амь насыг нь хохироосон. 
  • 2020.07.28-ны  өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг хээтэй хорооллын 4/3 дугаар байрны арын асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган  зорчигч, 6 настай, эмэгтэй, хүүхдийг мөргөж амь нас хохирсон.
  • 2020.07.28-ны  өдрийн 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6-р баг “Их бүдүүний шил” гэх газарт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашины жолооч О нь Guagun маркийн Ш жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч 45 настай, эрэгтэй Ш-н амь нас хохирсон.
  • 2020.07.29-ний 05 цагийн орчим Увс аймгийн тариалан сум 5-р баг “Тээлийн гол” гэх газарт асфальтан замд Honda-CR-V маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 47 настай, эрэгтэй Ц, жолооч 41 настай, эрэгтэй Б нарын амь нас хохирсон.
  • 2020.07.29-ний 08 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сум 1-р баг “Нисэх буудал” гэх газарт шороон замд Жалам хар маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч Б нисэх зурвасын багана мөргөж, жолооч 56 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.

Иймд жолооч нар орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
618812
1 эможи

Зочин
2020-07-31 16:47
Зочин
2020-07-31 12:05
Зочин
2020-07-31 11:56
arxi arxi arxi bvgd arxinaas xamaaraltsai mongol uls arxind darluulj bna
keyboard_arrow_up