ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ: Сүүлийн таван жилийн хугацаанд МОТОЦИКЛЫН ОСЛЫН улмаас 600 гаруй хүн АМИА АЛДЖЭЭ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ: Сүүлийн таван жилийн хугацаанд МОТОЦИКЛЫН ОСЛЫН улмаас 600 гаруй хүн АМИА АЛДЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ: Сүүлийн таван жилийн хугацаанд МОТОЦИКЛЫН ОСЛЫН улмаас 600 гаруй хүн АМИА АЛДЖЭЭ

2021 оны 7 сарын 20


Судалгаагаар мотоцикл жолоодож байгаа иргэд  жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөхгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд мотоцикльтой холбоотой  1000 гаруй осол гарч, ослын улмаас  600 гаруй хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.

Гэхдээ энэ бол зөвхөн Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн  тоо үзүүлэлт.  Мотоциклын ослын улмаас хүнд, хөнгөн бэртэж хөдөлмөрийн чадвараа алдсан ч хуулийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдол олон байдаг тухай тээврийн цагдаагийн алба хаагчид хэлж байсан юм. Улсын хэмжээнд бүртгэлтэй 46900 орчим мотоцикль байдаг. Үүний 90 орчим хувь нь орон нутагт бүртгэлтэй байна. 2019 онд улсын хэмжээнд мотоцикль унаж яваад осолдсон 489 хэрэг бүртгэгдсэн. Ослын улмаас 122 иргэн нас барж, 273 хүн гэмтсэн. Амь насаа алдсан иргэдийн 80 орчим хувь нь мотоцикль унаж яваад онхолдох хэлбэрээр осолдсон байна. Мөн тэдний дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн замгүй газраар буюу гуу, жалганд осолдон амь насаа алджээ. Энэ жилийн тухайд ч мотоциклтой холбоотой зам тээврийн осол бараг өдөр бүр  бүртгэгдэж байна.   Тухайлбал, Баянхонгор аймагт эцэг эх нь мотоциклтой бага насны хүүхдээ дундaa суулган сумын төвөөс өвөлжөө рүүгээ очиход хүүхдийнх нь амь нас нь эрсэдсэн тохиолдол гарчээ.

Яг ийм осол хэргээс сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага “ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ” аяны хүрээнд орон нутагт суман дээр ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч , цагдаа нар энэ бүхэнд хяналт тавьж ажиллаж байна. Замын цагдаагийн алба хаагчид иргэдэд анхааруулаад байхад л хэнэггүй зан гаргаж ахуйн хэрэглээнд  мотоцикл унасаар л байна.

Иргэдийн хувьд осол гаргаад байгаа гол шалтгаан нь  мотоцикльтой явж байхад 40 км/цаг-аас илүү хурдтай явж байгаад онхолдох, машинтай мөргөлдөхөд дээр нь сууж байгаа жолооч, зорчигч хамгаалалтын малгай өмссөн байсан ч амь насаа алдах магадлал 80 орчим хувьтай гарчээ. Тиймээс иргэд, малчид мотоциклийн хурдыг зөв тохируулж, хамгаалалтын малгай өмсөж хэвших хэрэгтэй байна. Мөн хүүхэд урдаа болон ардаа сундлан, ачаа тээшний хэмжээ хэтрүүлэн бүрэн бус техникийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй байхыг алба хаагчид сэрэмжлүүллээ. 

Хууль: Мотоцикль дээр 10 хүртэлх насны хүүхдийг суулгаж явах хориотой. Мөн зөвхөн хоёр хүн л сууж явах зориулалттай. Хэрэв хамгаалалтын малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулиар 10 мянган төгрөгөөр торгодог. Мөн бичиг баримтын зөрчилтэй “А” ангиллын үнэмлэхгүй иргэд замын хөдөлгөөнд оролцох нь элбэг. Энэ тохиолдолд мөн Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаанд хасч 400 мянган төгрөгөөр торгож байна. 

Нэмж сэрэмжлүүлэхэд,  БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл нь хатуу хучилттай замд явахад зориулагдан үйлдвэрлэгдсэн бөгөөд манай орны бартаа ихтэй зам харгуйд тохирохгүй хайлшин обуд, гар зэрэг нь хугарч улмаар онхолдон амь насаа алдсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Тиймээс  иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө аюул ослоос ангид байж, мотоциклыг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618830
0 эможи

william
2021-07-21 22:53
Та бүхэндээ энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байгаа тул танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахыг хүсч байгаа бөгөөд хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж холбоо барих боломжтой Тэд мэс засал хийлгэхээр ирсний дараа визээ боловсруулахад зориулж танд мөнгө төлдөг Хэрэв та байгаа бол мэс засал нь үлдэгдэл мөнгө өгдөг сонирхож байгаа тул та эмнэлэгтэй холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Зочин
2021-07-20 14:02
техниктээ биш хэрэглэх соёлдоо
ХҮҮГЭЭ, НӨХРӨӨ алая гэвэл ХЯТАД мотоцикл ав
2020-10-04 14:44
ХҮҮГЭЭ, НӨХРӨӨ алая гэвэл ХЯТАД мотоцикл ав. ОДОО хятад мотоцикл бүү аваач. ХҮН алдаг мотоцикл ХҮҮДЭЭ, НӨХӨРТӨӨ авах хэрэг байна уу?
Zochin
2020-10-04 14:38
Mongoliin nuhtsuld tohirohgyi Iim balai unaag bitgii oruulaach horiglooch dandaa erchuud ne osoldoj baina Hyatadiin har bodlogo baih iig uguisgehgyi buur neg yasnii. Muu sanaatai humuus
Зочин
2020-10-04 13:14
Зочин
2020-08-02 20:09
Үхсэн хүмүүс бүгд согтуу
Зочин
2020-08-02 12:16
Энэ Хужаа мотоциклыг битгий оруулаачээ. Битгий худалдаж аваачээээээ. МХЕГ-хан анхаараачээ.... Хатуу хориглох ёстой төр засаг байдаг бол.....
харамсалтай
2020-08-02 06:43
ХЯТАД мотоцикл бүү аваач. ТА ХЯТАД мотоцикл аюултайг мэдсээр байж бүү худалдаж аваач. БЭЛГЭНД өгсөн ч бүү уна.
Зочин
2020-08-01 22:56
Тоолоод байж байхаар холбогдох газрууд нь арга хэмжээ аваачээ энэ мотоцикл гэх юмыг нь хилээр оруулж ирэхгүй байж болдогүй юмуу хүний амь насыг хамгаалах хэрэгтэй
Зочин
2020-08-01 14:55
keyboard_arrow_up