Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

 Манай улс авлигын эсрэг олон улсын цахим хуралд оролцлоо

2020 оны 8 сарын 03

Arslan.mn

Азийн хөгжлийн банк (ADB) болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагa (OECD)-ын хамтарсан Ази, номхон далайн орнуудын авлигын эсрэг санаачилгаас гишүүн орнуудынхаа авлигатай тэмцэх салбарт ажилладаг мэргэжилтнүүдэд жил бүр сургалт зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд “Ковид-19 цар тахлын үеэр шударга байдлыг сахин хамгаалах нь” сэдэвт хурлыг өнөөдөр цахимаар зохион байгуулж, Авлигатай тэмцэх газрын төлөөлөгч нар оролцлоо. 
Монгол Улс 2001 онд тус санаачилгын гишүүнээр элссэн бөгөөд бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэх сайн туршлага, мэдээлэл харилцан солилцох, олон улсын сургалтуудад албан хаагч нараа оролцуулах зэргээр үр дүнтэй ажилладаг.

Цахим хуралд 31 улсын 130 гаруй төлөөлөгч нар оролцож Ковид-19 цар тахлын үед авлигатай тэмцэхэд тулгарч буй асуудлууд болон цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцов.

Энэ үед төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлууд ихээр тулгарч буйг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагaас онцоллоо. Ихэнх улсад хилийн хязгаарлалтууд, үйлдвэрлэл үйлчилгээний дутмаг байдлаас үүдэн төрөөс бараа, үйлчилгээ худалдан авахад үнийн өсөлт үүсэх, сонголт бага учраас шударга байдлыг хангах зэрэгт бэрхшээлүүд тулгарч байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд урт хугацаанд улс орнууд Худалдан авах ажиллагааны хуульдаа цар тахал мэт онцгой нөхцөл байдлын үед хэрэгжүүлэх тодорхой зохицуулалтыг нэмэх, цахим худалдан авах ажиллагааг боловсронгуй болгох, хөндлөнгийн хяналт шалгалтыг зайнаас хийдэг болох мөн энэ чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулах шаардлагатай байгааг дурдлаа. Түүнчлэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зарим улс орнууд цар тахалтай тэмцэхийн тулд бусад салбарт зарцуулахаар төсөвлөсөн зардлаа танах шаардлагууд тулгарч байгаа ч авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад зарцуулах зардлаас хасаж болохгүй гэсэн зөвлөмж, чиглэлийг өглөө.  
 

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618848
0 эможи

Зочин
2020-08-03 16:11
Иргэн
2020-08-03 13:57
монголд авилгал улам хөгжиж байна
Зочин
2020-08-03 12:54
keyboard_arrow_up