Турк улсад суугаа монгол иргэдийн АНХААРАЛД
2020 оны 8 сарын 03
ОХУ энэ сарын 1-нээс эхлэн Турк, Танзани, Их Британи Умард Ирландын Вант улс зэрэг оронтой харилцан агаарын хилээ нээгээд байгаа юм. Тиймээс ОХУ-д байнгын оршин суух үнэмлэхтэй бусад орны иргэдийг ОХУ-ын хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна.
Монгол Улсын иргэд ОХУ руу Турк улсаар дамжин нисэх хандлага ихсэх болсон тул Турк улсаас ОХУ-д байнгын оршин суудаггүй иргэдийг онгоцонд суулгахгүй тохиолдол гарах болжээ.
Иймд иргэд та бүхэн ОХУ-ын газар нутгаар дамжин нисэх шийдвэр гаргахаас өмнө мэдээллээ сайтар нягтлахыг Истанбул хот дахь Ерөнхий консулын газраас мэдээлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618862
0 эможи
Зочин
2020-08-03 16:12
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: