Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 14, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Он гарсаар ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН улмаас 10 иргэн АМИА алджээ

2020 оны 8 сарын 03

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийлэл нь далд явагдахын зэрэгцээ, давтагддаг, давтагдах бүрдээ шинж чанарын хувьд улам ноцтой болдог өвөрмөц шинж бүхий үйл явц юм. Энэ оны эхний 7-н сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 23 мянга гаруй дуудлага мэдээлэл иржээ. Үүний 676 нь гэмт хэргийн шинжтэй байсан. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 500 гаруй хүн гэмтэж, 10 орчим хүний амь нас хохирсон судалгаа гарчээ.

Хэрэв  гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэнд Зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага тооцох ёстой.

Айл гэрийн дотоод асуудал хэмээн тодорхойлж, хөндлөнгөөс харахаас цаашгүй байсан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхийн тулд хууль эрх зүйн орчинд шинэчлэл орсон. Мөн энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх зорилгоор ЦЕГ-ын ГБХТХ шинээр байгуулагдан ажиллаж байна. Өмнө гэр бүл дэх хүчирхийллийг ахуйн хүрээний маргаан хэмээн үзэж, захиргааны хариуцлага тооцдог байсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Хохирогч гомдлоосоо татгалзсан буюу хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй хэмээн заажээ өгсөн нь хохирогчийн эрхийг хамгаалах гол хөшүүрэг болж чадсан гэж эх сурвалжууд онцолж байсан юм.

                Цагдаагийн “Түр хамгаалах” байранд 156 хүнийг хүлээн авч амь нас, эрүүл мэндийг нь хамгаалжээ

Arslan.mn
НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн “Түр хамгаалах байр” энэ оны эхний 7-н сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 64 гэр бүлийн 156 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Гэмт хэргийн хохирогчдод сэтгэл зүй, хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэргэжлийн хүмүүс үзүүлдэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр  цагдаагийн газраас олон төрлийн арга хэмжээ, ажлуудыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд, мэргэжлийн албадтай хамтран зохион байгуулж байна. Тухайлбал  гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн нийгмийн хариуцлага, ухамсрыг  дээшлүүлэх, гэр бүлийн харилцаан дах амьдралын зөв хэвшил, эерэг хандлагыг бий болгох зорилгоор “Хайр өвтөгдөггүй“ аян өрнүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл бол дахин давтагддаг, удаан хугацаанд даамжирдаг гэмт хэрэг юм. Хэн ч гэмт хэргийн хохирогч болох ёсгүй. Та болон таны дотны хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол та бүхэн нэн даруй цагдаагийн байгууллагад хандаж, амь нас, эрүүл мэндээ хамгаалуулахыг зөвлөж байна.
Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг 107 дугаарын утсаар авч, хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй аваарай.

BNДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618872
1 эможи

keyboard_arrow_up