Б.Баатархүү: Хохирогч 46 настай эмэгтэй гадны нөлөөтэй амь насаа алдсан
Өчигдөр орой Саруул хотхонд гал гарсан. Галын үеэр хүн цонхоор үсэрч амиа алдсан юм. Энэ хэрэг гэр бүлийн хүчирхийллийн улмаас гарсан тухай бид өмнө нь шуурхай мэдээлсэн. Дөнгөж сая ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Наймдугаар сарын 03-нд 21 цаг 45 минутад байранд гал гарч, хүн нас барлаа гэсэн мэдээлэл ирсэн. Хэргийн газрын үзлэгээр гал гарсан айлд 46 настай эмэгтэй нас барсан байдалтай олдож, 23 настай эрэгтэй өндрөөс унаж амь насаа алдсан. Хэргийн газрын үзлэгээр нарийн зүйлүүд тогтоогдоно. 46 настай эмэгтэй гаднын нөлөөтэй амь насаа алдсан. Хэрэг эцэслэн батлагдаагүй байхад худал мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Энэ ноцтой хэрэг юунаас үүдэв гэдгийг шалгаж тогтооно. Ямар ч байсан ноцтой хэрэг үйлдэгдсэн. Тухайн хоёр иргэн нэг гэр бүлийн гишүүд байсан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй”гэж мэдэгдсэн юм.
ШУУД ҮЗЭХ: