Борооны улмаас эвдэрсэн Булган-Мөрөн чиглэлийн замыг засварлаж дуусжээ
2020 оны 8 сарын 04
Хүчтэй орсон бороо, үерийн улмаас эвдрэл үүссэн замуудыг засварлаж байгаа билээ.
Өнөөдөр Булган-Мөрөн чиглэлийн эвдэрсэн замыг мөн засварлаж дууссан байна.
Тодруулбал, зургаадугаар сарын 21-ний өдөр хүчтэй орсон аадар борооны улмаас Булган-Мөрөн чиглэлийн А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь километрт нь эвдрэл үүссэн /зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн/.
Уг авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК шаардлагатай засварын ажлыг 100 хувь гүйцэтгэж, дуусгасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618891
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: