Орхон аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ
2020 оны 8 сарын 04
Өнөөдөр өглөөний 09:00 цагийн үед Орхон аймаг буюу Эрдэнэт хотын нутаг дэвсгэр дээр зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослын шалтгаан нь хурд хэтрүүлсэнээс үүдсэн ба хоёр тээврийн хэрэгсэл хүчтэй мөргөлдөж замын хажуу руу унасан байна.
Урин дулааны улирлын үeд хүмүүс амралт, жуулчны газар, гол ус болон бусад газар аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж, анхаарал болгоомжоо сулруулснаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байна. Улсын хэмжээнд өнгөрсөн онд хурд хэтрүүлснээс болж 989 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт осол хэргийн 76.6 хувь нь хөдөө орон нутгийн замд гарчээ. Тиймээс ч ЦЕГ, ТЦА-аас “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аян өрнүүлж жолооч нарыг хурдаа зөв тохируулан явахыг сэрэмжлүүлсээр байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618898
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: