Б.Эрдэнэбат нарт холбогдох залилах, мөнгө угаах хэргийн шүүх хурал болж байна
2020 оны 8 сарын 05
“Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарт холбогдох залилах, мөнгө угаах, эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Түүнийг “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт буруутгаж байгаа.
Мөн “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургаадугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр хийхээр товлосон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618942
0 эможи
Зочин
2020-08-05 17:31
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: