Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн тээврийг байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчилнэ

2020 оны 8 сарын 05

         Arslan.mn
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийтийн тээврийн асуудлыг хэлэлцлээ. Цаашид автозамын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг жил бүр улсын төсөвт үе шаттай тусгах 22 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэлт хийх юм байна.

Өнөөдрийн байдлаар 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр, 17 аж ахуйн нэгж, байгууллагын тов оврын 949 автобус, троллейбус өдөрт 500-600 мянган хүнд үйлчилж байна.

Мөн парк шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах. Нийтийн тээврийн зориулалтаар импортоор оруулж ирэх стандартын шаардлага хангасан том оврын автобус, троллейбусыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж танилцуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгасан байна. Харин 12 жил болсон тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог бөгөөд энэ онд 133 автобус, 2021 онд 531,  2022 онд 121, 2023 онд 151, 2024 онд 60 автобус үйлчилгээнээс хасагдахаар байна.
 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618946
0 эможи

Зочин
2020-08-05 17:31
keyboard_arrow_up