Ч.Хүрэлбаатар: 1072 хувьцааны ногдол ашиг бүх хүнд олгох хэмжээнд төвлөрөөгүй байна
2020 оны 8 сарын 05
Засгийн газрын ээлжит хуралдааны талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх үеэр Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгох талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "1072 хувьцааны ногдол ашгийг олго гэдэг шаардлагыг Сангийн яам хатуу баримталж байна. Эрдэнэс Тавантолгой компани ногдол ашгийг бүх хүндээ олгох хэмжээний мөнгийг төвлөрүүлж өгөх ёстой. Гэхдээ өнөөдрийг хүртэл төвлөрүүлж өгөөгүй байна.
Энэ мөнгийг зайлшгүй олго гэсэн шаардлагыг Сангийн яам 2020 оны дөрөвдүгээр сараас эхэлж тавьсан. Өнөөдрийг хүртэл сангийн яам цаг тухайд нь олгох шаардлагыг тавьсаар байна.
Харамсалтай нь энэ мөнгийг бүгдийг нь төвлөрүүлээгүй байгаа. Бүх мөнгөө төвлөрүүлсний дараа олгох ёстой. Энэ бол Сангийн яамтай хамаагүй зүйл. Учир нь төсвөөс олгодог мөнгийг Сангийн яам хариуцна. ААН-ийн ашгаас олгодог мөнгийг тухайн ААН өөрсдөө өгөх учиртай" гэж мэдэгдсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618947
0 эможи
bat
2020-08-05 20:36
ichmeer yumdaa bvh hvmvvvs bvgd dansaaa neelgeh gej nooon zardal chaawaasdaaa
Зочин
2020-08-05 17:31
Иргэн
2020-08-05 17:11
новшнууд сонгуульл зарцуулаад дуусгаа биз
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: