Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл”-тэй холбогдох мэдэгдэл

2020 оны 8 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын Архивын ерөнхий газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хил хязгаар бүс нутаг түүх, газар зүй, судлалын төвтэй хамтран Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, судалгааны эргэлтэд оруулахаар Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын яам” (1758-1911)-ны баримтаас сонгон 2017 онд “Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” нэртэйгээр 20 ботийг хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгосон.

Тус эмхэтгэлд “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын яам” (1758-1911)-ны баримтуудын хуулга дансыг (тухайн үеийн ирсэн явсан бичгийг хуулбарлан бичсэн тамга тэмдэг, баталгаажуулалт байхгүй хуулбар баримтын нэг төрөл) хэвлүүлсэн байна.

Архивын ерөнхий газар нь Архивын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д архивын асуудлаар гадаад орнууд, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх; 15 дугаар зүйлийн 15.1.9, 15.1.10, 15.1.12-т архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх, архивын баримтыг ашиглуулах, архивын баримтыг тусгай тээгч буюу цахим тооцоолуурын санамжид буулгаж, хадгалах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

Архивын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т “төрийн архивд байнга хадгалахаар шилжүүлсэн эх баримтыг архивын байрнаас гадагш гаргахыг хориглоно.”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол төрийн архивын сан хөмрөгийн эх баримт, төрийн бус архивын сан, хөмрөгийн хосгүй үнэт, үнэт эх баримтыг гадаадад бүрмөсөн гаргахыг хориглоно” гэж тус тус заасан тул Үндэсний төв архивын сан хөмрөгөөс архивын баримтыг гадагш гаргадаггүй.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үндэсний архивын сан хөмрөгтэй холбоотой мэдээлэл цацагдаж байгаа нь Монгол Улсын архивын байгууллагын нэр хүндэд халдаж байгаа тул шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна гэдгээ мэдэгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618969
0 эможи

keyboard_arrow_up