Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Согтуу жолоочийн балгаар ДОЛООН НАСТАЙ хүүхдийн тархи бяцарч, биеийн байдал нь хүнд байна

2020 оны 8 сарын 06

Arslan.mn

Аялал зугаалгын үеэр тээврийн хэрэгслийн осол эрс нэмэгддэг. Улмаар гэр бүлээрээ эмнэлэгт хэвтэх нь цөөнгүй байна. Өнгөрсөн сард Хөвсгөл аймагт амраад буцаж явсан нэг гэр бүлийн долоон хүн согтуу жолоочийн буруугаас болж зам тээврийн осолд өртсөн байна. Тэдний дунд байсан долоон  настай хүүхэд хамгийн хүнд гэмтжээ. Ослын улмаас тархи нь бяцарсан байна. Энэ осолд өртсөн 20 гаруй насны эмэгтэй “Миний гар, цээж маш их гэмтсэн. Мөн толгойдоо хүнд гэмтэл авч дээд талын бүх шүднүүд унаж, тагнай гэмтсэн. Одоо дөрвөн хүн хавсарсан олон гэмтэлтэй эмчлүүлж байна. Биеийн байдал нь маш хүнд байна” гэдгээ хэлж байсан юм. ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батзориг “Иргэд эрүүл мэнд цаашлаад амь насаа алдаж байгаа яг ийм ноцтой зам тээврийн ослууд 6, 7, 8-р саруудад орон нутгийн замд гарах нь ихэсдэг.

ГССҮТ-өөр  хоногт 350-500 бэртэж гэмтсэн хүн үйлчлүүлж байна. Өнгөрсөн сард 12 мянга гаруй хүн гэмтсэн.

Тэдний 40 гаруй хувь нь зам тээврийн ослын улмаас гэмтсэн” гэж хэлж байлаа. 
Орон нутагт гарч байгаа осол хэргийн шалтгаан нөхцөлийг судалгаанаас үзэхэд 56.8 хувь нь мөргөлдөх, 17.5 хувь нь онхолдох, 11.1 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх, 10.7 хувь нь явган зорчигч дайрах, хэлбэрээр үйлдэгдсэн байна. Тиймээс ч Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан "Яараад яахав дээ" аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төв энэ аянд оролцож иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгсөөр байна. Энэ  оны  эхний  хагас  жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний  аюулгүй  байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн. Үүнээс зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна. Зам тээврийн ослоор нас барж, хүнд гэмтэж байгаа иргэдийн тоог тоолоод суух бус урьдчилан сэргийлэх нь чухал. Тиймээс хүн бүр замын хөдөлгөөний дүрмээ мөрдөн бусдын болон хайртай дотнын хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн алба болон ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлсээр байна. 

ВИДЕО:

Эх сурвалж: ГССҮТ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
618971
2 эможи

Зочин
2020-08-07 11:19
Батзориг эмч маш мундаг сайн эмч байлээ.
keyboard_arrow_up