Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СОЁЛГҮЙ ЖОЛООЧИЙН балгаар жилд 500 гаруй хүн нас барж байна

2020 оны 8 сарын 07

   Arslan.mn                          

Хэдхэн хормын өмнө  “Согтуу эмэгтэй жолооч айлын гэр дайрч,  бага насны хоёр хүүхдийг гэмтээлээ”  гэж Тээврийн цагдаагийн алба хаагчид хэргийн газар дээрээс шууд дамжуулахыг үзлээ.  Соёлгүй, согтуу жолоочийн балгаар гэртээ ч амар тайван байж чадахгүй зам тээврийн осолд өртөж байгаа тохиолдол ганц энэ биш ээ. Зарим жолооч наад зах нь цонхоороо хог, тамхины иш, нус цэрээ хаяхаас эхлээд урсгал сөрөх, уурлаж хашхирах, бусдыг доромжлох нь их байна. Энэ үзэгдлийг дурын иргэн хотын түгжрэл дундаас төвөггүй олж харна. “Замын хөдөлгөөний дүрэм бол амьдралын дүрэм” гэж цагдаагийн алба хаагчид хэлдэг. Тухайн хүн хөдөлгөөнд соёлгүй оролцож байгаа нь дүрмээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Тухайлбал, зөвхөн нийслэлд л гэхэд он гарсаар 70 мянга гаруй жолооч хурд хэтрүүлжээ. Зарим жолооч явган хүний гарцан дээр ирээд зогсчихдог. Уулзвар нь түгжрэлтэй байхад араас нь давхиж очоод нэмээд түгждэг гэх мэт олон ёс зүйн зөрчлийг жолооч нар өдөр тутамд гаргаж байна. Хэнэггүй гаргаж байгаа энэ үйлдэл бүрийн цаана хотын түгжрэл нэмэгдэж, зам тээврийн осол зөрчил гарсаар байна. Зарим тоо баримт сөхвөл, Дүрэм зөрчсөн жолоочийн буруугаас болж 2019 онд 561 хүн нас барж, 3790 хүн гэмтжээ. Осолд өртсөн иргэдийн 29 хувь нь хүнд гэмтэж хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. 
 

Шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас манай улсад нэг ч хүний амь нас эрсдээгүй байхад  дүрэм зөрчсөн жолоочоос болж жилд 500 гаруй хүн нас барж гурван мянга гаруй хүн гэмтэж байна. Бид гуравхан сая. Гэвч жолоочийн хариуцлагагүй, буруутай үйлдлээс болж олон хүн хорвоогоос цаг бусаар буцсаар байна. 

Зарим иргэдийн хувьд аюултай гэдгийг нь мэдсээр байж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоор байна. Нийт зам тээврийн осол хэргийн 21.6 хувь нь согтуу жолоочийн буруугаас болж гарчээ. Өнгөрсөн онд дэлхийд алдартай “Forbes” сэтгүүлээс хамгийн бүдүүлэг жолоочтой дэлхийн арван хотыг нэрлэсэн. Тэдгээрт Энэтхэгийн Калькутта, Мумбай, Пакистаны Карачи, Нигерийн Лагос хот эхний тавд. Харин дөрөвдүгээрт манай Монгол улсын жолооч нар хамгийн бүдүүлэгт эрэмбэлэгджээ. Тиймээс замын хөдөлгөөний соёл жолооч танис эхэлнэ гэдгийг анхааруулмаар байна. Хувь хүн өөрөө дүрмээ биелүүлж сахилга, соёлтой хөдөлгөөнд оролцох нь бусдыг сайнаар үлгэрлэх хүний эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байх хамгийн том амьдралын дүрэм юм. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргиж, Нэг жолоочийн балгаар уулзвар бүхэлдээ түгжирч, эрдэнэт хүний эрүүл мэнд амь нас эрсдэлд орж байгааг сануулмаар байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
619001
1 эможи

Зочин
2020-08-08 10:44
Зочин
2020-08-07 19:16
Иргэн
2020-08-07 15:53
Хөдөөнөөс орж ирсэн тэнэгүүд хамаг гай тарьдаг Сигналаа чарлуулна , гүйцэж түрүүлэх гэж давшлана , гэрэл дайрна П-г урсгана Шалбааг усан дундуур дайрч хүн усалчихаад арзайтал инээнэ цээж нүцгэн жолоо барьчихсан явна
keyboard_arrow_up