Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна

2020 оны 8 сарын 08

fathers day father GIF

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Дэлхийн олон улсад тэмдэглэдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгожээ. Түүний ээж багад нас барж, аав Уэллиам Смарт нь түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөсөн байна. Додд охин зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьжээ. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэсэн байна.

Удалгүй энэ баярыг олон газар тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болжээ.

Харин манай улсад 2005 оноос наймдугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын баяр” болгон тэмдэглэж ирсэн. 2003 онд байгуулагдсан “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” энэ өдрийг албан ёсоор аавуудын баярын өдөр болгосон юм. 

Монгол Улс нийт гурван сая 296 мянга 866 хүн амтай, үүнээс нэг сая 619 мянга 573 нь эрэгтэй байна. Тэдний 20 гаруй мянга нь өрх толгойлсон аавууд байдаг аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619006
0 эможи

Зочин
2020-08-08 17:18
keyboard_arrow_up