Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Анура: Улсын хэмжээнд нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж байна

2020 оны 8 сарын 10

Arslan.mn

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны мэргэжилтэн Б.Анурагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Танай Экологийн цагдаагийн албанаас уул уурхайн чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Экологийн цагдаагийн алба "Нөхөн сэргээлт-2020" арга хэмжээг зохион байгуулж байна. Тодруулбал, Байгаль орчны багц хууль, түүнд нийцүүлэн гарсан холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах, эвдэрсэн талбайн хэмжээг тогтоох, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох этгээдээр зохих стандарт, журмын дагуу хийж гүйцэтгэтгүүлэх зорилгоор "Нөхөн сэргээлт 2020" ерөнхий арга хэмжээг өнгөрсөн сарын 1-ний өдрөөс ирэх 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гурван үе шаттайгаар төлөвлөн, зохион байгуулж байна.

-Одоогийн байдлаар хаана нөхөн сэргээлт хийлгэсэн бэ?

-“Нөхөн сэргээлт-2020” ерөнхий арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын А/416 тоот захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг Дөч гол гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Хөөсгөл ХХК-иар 4 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгэсэн. Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багт  байрлах Могойн  голын ХХК-ий нүүрсний уурхайд хяналт шалгалт хийж 5 га газарт биологийн нөхөн сэргээлт хийлгэж ажиллаж байна. Тус аймгийн Экологийн асуудал хариуцсан байцаагч нар Цагаан-уул сумын 5 дугаар багт Хужиртын гол гэх газар хайрганы карьeрын  үйл ажиллагаа эрхэлдэг Төв төгөл ХХК болон Агар Тэс Эрдэнэ ХХК-ийн 3 га газарт тeхникийн нөхөн сэргээлт хийлгэж ажиллаж байна.

Мөн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Андаагийн дэнж гэх газар иргэд гар аргаар ашигт малтмал олборлож байсан зөрчлийг илрүүлэн үйл ажиллагааг нь таслан зогсоосон.

-Нийт нутаг дэвсгэрийн хэдэн хувьд нөхөн сэргээлт хийх шаардлагатай вэ?

-Нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь газрын доройтолд өртсөн бөгөөд дээрх газрын 47 хувь нь хүний үйл ажиллагааны нөлөөтэйгөөр сүйдээд байна. Иймд дээрх газруудад нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн.






 

Эх сурвалж: mnb.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619045
0 эможи

Зочин
2020-08-10 18:53
Зочин
2020-08-10 16:43
yamar huurhun tsagdaa ve
Зочин
2020-08-10 14:46
keyboard_arrow_up