Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг маргааш шүүнэ

2020 оны 8 сарын 11

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр наймдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт товлоод байна. 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн есөн хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Улмаар өнгөрсөн долоодугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байдаг. 

Шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619064
0 эможи

Зочин
2020-08-11 11:56
keyboard_arrow_up