Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: Дэвшилтэт технологи танилцуулах уулзалт боллоо

2020 оны 8 сарын 11

Arslan.mn

Тотком сервис ХХК-ийн зөвлөхүүд Барилгын хөгжлийн төвд ажиллаж, ундны усны чанарыг сайжруулах Израйл улсын PTH технологийг танилцууллаа. Тус уулзалтад БХБ-н яам, Барилгын хөгжлийн төвийн төлөөлөл оролцов.

Ус цэвэршүүлэх, бохирдлоос хамгаалах PTH технологийн төхөөрөмж нь химийн бодис давс ашиглахгүйгээр усыг цэвэршүүлж зөөлрүүлэх, газрын тос болон газрын цооног дахь хатуулагтай усны гэмтлээс хамгаалах, сул хэмжээний цахилгаан орон үүсгэж гипродинамик хүчээр усан доторх жижиг эрдсийг наалдаж нягтрал үүсэхээс хамгаалах, зэв үүсэхээс сэргийлэх, нян бактерыг устгах, шугам хоолойн ашиглах хугацааг уртасгах, байгаль орчинд ээлтэй зэрэг олон ач холбогдолтой хэрэглэхэд хялбар шийдэл юм.

Энэхүү технологийг Монгол улсад хэрэглээнд нэвтрүүлж, MNS 6844 2020 стандартаар баталгаажуулсан байна.

Хүн ам өсч ундны усны эрүүл ахуйн асуудал чухлаар тавигдах болсон өнөө үед усны хатуулаг ихтэй газрууд, Хот суурин төдийгүй хөдөө орон нутагт хэрэглэхэд тохиромжтой үр дүнтэй шийдэл ажээ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619066
0 эможи

Зочин
2020-08-11 11:56
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up