СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийг санамсаргүй байдлаар дайрчээ
2020 оны 8 сарын 11
Бага насны хүүхдийг санамсаргүй байдлаар дайрч, амь насыг нь хохироосон хэрэг Бат-Өлзий суманд гарлаа.
Энэ сарын 8-нд тус сумын дөрөвдүгээр багийн нутаг “Улаан эрэг” гэх газарт автомашины хажууд тоглож байсан хоёр настай хүүхдийг жолооч нь хараагүйгээс портер маркийн автомашинаар хөдөлгөөн эхлэх үедээ дайрсан харамсалтай явдал гарав.
Хэдхэн хормын санамсар, болгоомжгүй үйлдлээс болж, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж бага насны хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал улсын хэмжээнд өсөлттэй байгааг холбогдох албаныхан анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
619068
2 эможи
Иргэн
2020-08-11 13:13
Жолооч нар машиндаа суухдаа ойр орчинд хүүхэд байгаа эсэхийг шалгаж байх заалтыг дүрэмд оруулах
Зочин
2020-08-11 11:57
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: