МХЕГ: Зөвлөгөө мэдээллийн төвөөр 377 иргэн үйлчлүүлжээ
2020 оны 8 сарын 11
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 377 иргэн үйлчлүүлж албан бичиг, өргөдөл гомдол өгчээ. Хариутай албан бичгийн 49 хувийг нь шийдвэрлэсэн бол бусад албан бичиг хяналтын шатанд байна. Мөн иргэдээс ирүүлсэн 14 өргөдөл, гомдлын гурвыг нь шийдвэрлэсэн бол 11 нь хяналтын шатанд байгаа аж. Ирүүлсэн өргөдөл гомдлын 71.4 хувь нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газар, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар болон Тамгын газарт ханджээ.
Зөвлөгөө мэдээллийн төвөөр үйлчлүүлсэн иргэдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, гарын авлага тараасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619072
0 эможи
Зочин
2020-08-11 13:22
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: