Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

 ТЦА:Замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, гарцаар гараарай                                           

2020 оны 8 сарын 14

       Arslan.mn

Иргэд гүүрэн болон нүхэн гарцаар гарахаас залхуурах, гэрлэн дохио асахыг хүлээхгүйгээр гарцгүй газраар зам хөндлөн гарч, амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулаад зогсохгүй замын хөдөлгөөнд хүндрэл учруулж байна. Тиймээс ч иргэн та зам хөндлөн гарахдаа бага насны хүүхдийн гараас заавал барих,явган зорчигчид зориулсан гарц, гэрлэн дохиотой хэсгээр зам гарах, зам гарахдаа машины хоёр урсгалыг анхааралтай харах,хүүхэд гэрлэн дохио анивчих төдийд сандран замын голд зогсох магадлалтай тул замын хөдөлгөөний боловсрол олгох хэрэгтэй Тээврийн цагдаагийн алба хаагчид анхааруулж байна.

Энэ оны эхний долоон сарын байдлаар 70 гаруй явган зорчигч зам тээврийн ослын улмаас нас барсан.

Тиймээс иргэн бүр Замын хөдөлгөөний хуулийг мөрдөх нь чухал байна. Мөн жолооч та  гарцан дээр хэдхэн секунд зогсоод явган зорчигчдоо гаргаарай.  

Arslan.mn
                     МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭС:
13. Явган хүний гарц нэвтрэх
13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. 
13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө. 
13.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.
13.4. Жолооч замын аль ч хэсэгт хараагүй хүн (цагаан таяг барьсан)-ийг урьдчилан өнгөрүүлнэ.
13.5. "Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлага гарвал зогсож хүүхдүүдийг урьдчилан өнгөрүүлнэ.
13.6. Жолооч явган хүний гарц дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарц руу орохыг хориглоно гэж заасан байдаг.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619195
0 эможи

Зочин
2020-08-14 15:20
Зочин
2020-08-14 10:39
keyboard_arrow_up