Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Жодын их багш Лувсанбанзарын шавь нар БУЯНЫ НОМ хурж, сайн үйлсийн аяныг зохион байгууллаа

2020 оны 8 сарын 14

 Arslan.mn

Зуны сүүл сарын шинийн 25-ний Их дүйчин өдрийн билэгт сайн өдрийг тохиолдуулан "Ханд дагинасын их тахилга"-ыг өнөөдөр Тарвалин хийдэд хурж байна.

Тодруулбал, Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Жодын их багш Лувсанбанзарын шавь нар буяны ном хурж, мөн энэ үеэр нийгэмд чиглэсэн буяны сайн үйлсийн аяныг өрнүүлснээрээ онцлогтой. Тус их хуралдаанд  Үржин шадивлан хийдийн лам н.Нацагдорж Бүтээлч эмч нар ТТБ-ын эмч нар болон зоч лам нар оролцлоо. Түүнчлэн энэ үеэр БЗД-ийн ТҮК-ийн ажилтнуудыг эмнэлгийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулсан юм. Уг үзлэгийг УГТЭ-ийн зүрхний тасгийн Ж. Эрдэнэсүрэн эмч ахлан ажиллаж байна. 

Энэ үеэр манай сурвалжилгын баг хуралдаанд оролцсон зарим хүмүүсээс тодруулга авснаа хүргэж байна.

“Үржин шадивлан” хийдийн лам н.Нацагдорж:

Arslan.mn

Энэ өдөр эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд эх дэлхий, ард иргэн амар амгалан байхын тухайд буяны хотол чуулган хурах Ханддагинасын тахилга болж байна. Жодын ном хуралдааны их шүтээн бол Ханддагинас байдаг. Тиймээс Бурханы шашинтан хүмүүс буян үйлдэхдээ ертөнцийн жаргалд бус ертөнцөөс гэтлэхэд зориулдаг. Буян бол нэг ёсондоо хүч хүмүүн төрөлхтөн бид эх дэлхийд оршиж байгаа цагт буян үйлдвээс хойд төрөлдөө их буянг эдлэх юм. Тиймээс их бага гэлтгүй буян үйлдэх нь хамгаас чухал.

Лувсанбанзар багшийн шавь зоч лам:

Arslan.mn

Лувсанбанзар багшийн шавь нар жилдээ нэг удаа цуглан их тахилгыг үйлдэж том хуралдааныг хурдаг. Хуралдааны үеэр  Улаанбаатар хотын өнгө төрхийг чимж, цэвэр цэмцгэр байлгаж буй ТҮК-ийн ажилчдыг сонгон авч эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж байгаа бөгөөд үүнээс гарах жижиг зардлыг ном хурж буй лам нар бид өөрсдөө гаргаж сайн үйлс хийхийг зорьж байна. Бид нарын урилгыг хүлээн авч сайн үйлс хийхэд тусалсан эмч, болон түкийн ажилчдадаа баярласнаа хэлмээр байна. Эрүүл байхад ихийг бүтээнэ хамгийн гол нь эрүүл мэнд  чухал гэсэн үүднээс уг сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. Цаашдын хурлаар жижиг ч гэсэн сайн үйлсийн болон буяны ажил зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

Шастаны нэрэмжит УГТЭ-ийн зүрх судасны мэс заслын эмч Ж.Эрдэнэсүрэн:

Arslan.mn

Бид сүүлийн жилүүдэд бурхан багшийн их дүйчин өдөр мөн бусад шашны тэмдэглэлт ойн өдрүүдэд Тарвалин хийдийн хамба лам нартай хамтран сүсэгтэн олонд буяны үзлэг оношлогоог хийж байгаа бөгөөд УНТЭ, УГТЭ, анагаах ухааны хүрээлэнгийн эмч нар хамтарсан бүтээлч эмч нар ТТБ-ыг байгуулж өнөөдрийн хуралдаанд хамтарсан үзлэг оношилгоог хийн үйлчилж байна. Манай ТТБ-ын онцлог нь голдуу буддын шашны үйл ажиллагааг дэмжиж, энгийн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм. Өнөөдрийн байдлаар иргэдэд лабораторийн шинжилгээ, эхо оношилгоо, дурангийн оношлогоо болон бусад үзлэгийг хийж байгаа юм.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619208
1 эможи

Зочин
2020-08-16 22:35
Зочин
2020-08-15 11:32
Зочин
2020-08-15 11:09
Терийн байгууллагад ажиллаж байгаа хумуус ТББ байгуулаад алинд нь ажиллах гээд бнаа?!!!
Зочин
2020-08-14 17:12
keyboard_arrow_up