Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
2020 оны 8 сарын 16
Ховд аймгийн Цэцэг суманд өнөөдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Тухайн тохиолдол нь 37 настай эрэгтэй, тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй бөгөөд халуурах, ханиалгах, цусаар бөөлжих, суганы булчирхай цочих шинж тэмдэг илэрч, сумын эрүүл мэндийн төвд эмчлэгдэж байна. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, нэгдүгээр хавьтлын 22 хүнийг хяналтад авжээ.
Үүний улмаас Ховд аймгийн зарим сумдын нутагт хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио тогтоож, тус аймгийн ЗӨСТ болон онцгой комисс хамтран хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: ЭМЯ, ЗӨСҮТ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619226
0 эможи
Зочин
2020-08-16 22:33
Зочин
2020-08-16 19:16
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: