Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХАН-УУЛ: ХОГОО АНГИЛАН ялгаж тушаасан иргэд УРАМШУУЛАЛ авч байна

2020 оны 8 сарын 17

Arslan.mn

Хан-Уул дүүргийн ИТХ, “Хоггүй Монгол” ТББ-ын “Явуулын Дахивар Авах Станц” хамтран тус дүүрэгт энэ амралтын өдөр ажиллаж, хогоо ангилан ялгаж тушаасан иргэд урамшуулал олголоо.                                  

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.ЦЭРЭН: Хогоо ангилан ялгаж сурах нь  эдийн засагт нэмэртэй 

Arslan.mn
Хан-Уул дүүрэг "Эко дүүрэг" болох зорилтыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд бид олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь өнөөдөр хэрэгжиж байгаа энэ ажил юм. Хог хаягдлаа багасгаж, шил, хуванцар, гялгар уут, бор хайрцаг, бичгийн цаас зэрэг дахивар хаягдлаа ангилж ялгаад, дахин боловсруулах компаниуд руу тушаагаад, эргээд эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэх боломж бидэнд бий. Мөн хэрэглэхгүй хуучин хувцас, эд зүйлсээ хандивлаж болох бөгөөд тухайн эд зүйлсийг Хан-Уул дүүргийн эмзэг бүлгийн айл өрхөд өгөх юм. Хог хаягдлыг анхнаас нь ангилан ялгах нь агаар, ус, хөрсний бохирдол үүсгэхгүй, эрүүл мэндэд ач тустай. Түүнээс гадна дахин боловсруулалт явагдсанаар улсын эдийн засгийн өсөлтөд ч нэмэртэй тул иргэн хүний үүргээ биелүүлж, хогоо ангилж хэвших нь зүйтэй юм. Хүн бүр халдварт өвчнөөс өөрийн болон гэр бүл, бусдын эрүүл мэндийг хамгаалах гэж дор бүрнээ хичээж байгаа шиг хогоо ангилан ялгаж сурвал эргээд агаар орчны бохирдлыг бууруулаад зогсохгүй нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Тиймээс ч энэ аяныг дүүргийн хэмжээнд  жил бүр өрнүүлэх болно.           

   500-900 граммын варений шилийг 60-80 төгрөгөөр авч байна      

Arslan.mn

“Хоггүй Монгол” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Б.БУЛГАН “Хогоо тушаагаад эхлэхээр хэд хэдэн давуу тал бий болдог. Мэдээж хогоо мөнгө болгож байна. Энэ нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Мөн хэрэглээний сонголтуудаа зөв хийдэг болсон. Гэрээсээ аль болох хог гаргахгүйг бодно. Өөрөөр хэлбэл, хайрцаг, савыг нь харж бүтээгдэхүүн сонгодог. Дахин боловсруулах боломжтой, дахивар авах цэгт тушааж болох савлагаатай бүтээгдэхүүн авдаг.

Бид  500-900 граммын варейний шилийг 60-80 төгрөгөөр, Архи, дарс, пивоны шил 20 төгрөг, газны лааз 20 төгрөг, хуванцар савыг 50 төгрөгөөр харин гялгар уут нэг  кг нь 50 төгрөгийн үнэ ханшаар иргэдээс худалдан авч байна.

Өнөөдрийн ажилд Хан-Уул дүүргийн иргэд маш санаачлагатай оролцож байна. Байгаль орчинд ээлтэй энэ төрлийн ажлыг дан ганц төрийн байгууллага хийх хэцүү тиймээс бусад дүүргүүд ч гэсэн энэ аянд нэгдэх нь чухал байна.                                   

 Хан-Уул дүүрэг хуучин гутал хувцас авах хоёр цэг байгуулжээ

Arslan.mn
    
Хүн өөрт хэрэггүй болсон, хуучин хувцсаа хаях эсвэл шатаах зэргээр орчныг бохирдуулдаг. Тэгвэл Хан-Уул дүүрэг хуучин гутал, хувцас цуглуулах цэгт цугларсан эд зүйлсийг хэрэгтэй хүмүүст нь хүргэдэг байна. Энэ ажилд иргэд их идэвхтэй оролцож, байнга зохион байгуулах хүсэлт гаргадаж байсан юм. Ер нь хогоо ил задгай хаях уу, ангилж ялгах уу гэдэг иргэн бүрийн ухамсраас шалтгаална. Тиймээс ч энэ удаагийн арга хэмжээнд эцэг эхчүүд хүүхдээ дагуулан ирж өөрсдөө үлгэр дууриалал үзүүлж байгаа нь  ажиглагдсан юм. Хан-Уул дүүрэг  цэвэр цэмцгэр орчин бүрдүүлж  ЭКО ДҮҮРЭГ болох зорилт тавьсан. Тиймээс ч “Явуулын Дахивар Авах Станц”-тай хамтран иргэдэд хог хаягдлыг ангилан ялгах дадал бий болгох, ялангуяа аюултай хог хаягдлын талаар мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх сургалт сурталчилгааны ажил өрнүүлсэн юм. 

ВИДЕО:

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619247
2 эможи

ard
2020-08-17 17:46
coved19 boloood hvmvvvs bid orlogogui boljiindooo to
keyboard_arrow_up