Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг өнөөдөр шүүнэ

2020 оны 8 сарын 19

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын гэр буруугийн шүү хуралдаан өнөөдөр 09.00 цагт болно. Өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу өнөөдрийг болгон хойшлуулсан юм.

Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан 2 дахь удаагаа хойшилсон билээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /УИХ-ын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн есөн хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619280
0 эможи

Зочин
2020-08-19 17:25
Зочин
2020-08-19 12:36
keyboard_arrow_up