Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Жимс түүх гэж яваад төөрсөн гурван хүнийг хоёр хоногийн дараа эсэн мэнд олжээ

2020 оны 8 сарын 19

Arslan.mn

Хэнтий аймагт жимс түүх гэж явсан 8 хүний 3 нь төөрч Онцгой байдлын аврагчид хайж олжээ.

Тодруулбал, Цэнхэрмандал сумын Согоот багийн “Баянт” гэдэг газар  8 хүн (үүнээс 3 нь хүүхэд) жимс түүж явснаас иргэн Б /42 настай, эрэгтэй/, Б /35 настай, эрэгтэй/, У/25 настай, эрэгтэй/ нар 08.16-ны өдрийн 13:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр буюу 08.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан.

Тус сумын Байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан орон нутгийн 12 иргэн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.18-ны өдрийн 16:10 цагт сураггүй болсон газраас зүүн зүгт 8 км-т “Баянт” уулын модон дотроос эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619281
1 эможи

Зочин
2020-08-19 17:25
Зочин
2020-08-19 12:36
keyboard_arrow_up