Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шүүхээс Д.Дамба-Очирт 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

2020 оны 8 сарын 19

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнөөдөр боллоо.

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Дамба-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч байв. 

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
3
619302
14 эможи

Зочин
2020-09-08 21:40
Ял нь багадаж байна
Зочин
2020-08-23 20:06
өршөөлгүй бх
Зочин
2020-08-22 20:50
Хулгайч
zochin
2020-08-20 17:07
3jil6sar- 3-5 jil
Зочин
2020-08-20 16:53
Lalar
2020-08-19 23:17
ene sdag zugeer id xorongiig n xuraaxad xen ch bish bolno sh dee
ард түмэн
2020-08-19 21:53
идэж уусан хөрөнгий нь хураахгүй бол ямар ч хэрэггүй
Ulaan
2020-08-19 20:37
Baga bna . Baruun zamd mash olon khun nas barsan awto awaaraar.
Зочин
2020-08-19 17:27
ИРГЭН
2020-08-19 17:06
ЯМАРТАЙ Ч ШИЙТГЭЖ БАЙГАА НЬ НЭГ ДЭВШИЛ.ХАРИН ТӨРД АЖИЛЛАЖ БАЙСАН УЛСАД ХОХИРОЛ УЧРУУЛСАН БҮХ ХҮНД ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ХАМРУУЛАХГҮЙ БАЙЛГАХЫГ БҮХ АРД ТҮМЭН ШААРДАЖ ЖАГСАХ БОЛНО.
Ганбаатарын Галхүү
2020-08-19 16:38
Билэгдлийн чанартай багахан ялыг Бие амар нээлттэй хорих ангид Бидний татвараар зүгээр сувилуулж байгаад л Би одоо хүмүүжчихлээ гээд л дуусгах нь дээ!!!
keyboard_arrow_up