Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 06, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөдөлгөөн эхлэхдээ ой таван сартай хүүхдийг мөргөж амь насыг хохироожээ

2020 оны 8 сарын 21

Arslan.mn
2020.08.20-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 276 дуудлага мэдээлэл хүлээн авсан 159 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж, ой таван сартай хүүхэд нас баржээ.

Сонгинохайран дүүргийн нутагт аав нь машины хойно хүүхдээ тоглож байхыг харалгүй ийм харамсалтай хэрэг гарсан гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.

Яг ийм осол өмнө нь 2020.07.24-ний 21 цагийн орчим Увс аймаг тариалан сумын 2-р баг “Хужиртын адаг” гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ ой дөрвөн сартай эрэгтэй, хүүхдийг мөргөж амь насыг хохироосон юм. 

                              ХҮҮХЭД зам тээврийн осол
2017 онд  Зам тээврийн ослын улмаас 55 хүүхэд нас барсан
2018 онд Зам тээврийн ослын улмаас 45 хүүхэд нас барсан
2019 онд Зам тээврийн ослын улмаас 49 хүүхэд нас барсан
2020 оны хагас жилд гэхэд 26 хүүхэд зам тээврийн ослын улмаас хорвоог орхисон байна

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
619331
2 эможи

Зочин
2020-08-21 10:46
keyboard_arrow_up