Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 06, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Жаст“-ын Ш.Батхүү, Г.Алтан нарыг ӨНӨӨДӨР шүүнэ

2020 оны 8 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  шүүгдэгч  Ш.Батхүү нарт  холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн  шүүх хуралдаан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  өнөөдөр /2020.08.24/  10.00 цагт болно.  Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.  

Наймдугаар сарын 5-нд болсон шүүх хурлын үеэр шүүгдэгч Г.Алтжин нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг өнөөдөр товлосон юм.

Хэргийн талаар тодруулбал, "Жаст"-ын Ш.Батхүү нарын зургаан хүнийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж шүүхээс үзэж буй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619365
0 эможи

Зочин
2020-08-24 12:51
keyboard_arrow_up