Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨН: Бэлчээрийн маргааныг Газрын тухай хуулиар шийдвэрлэнэ

2020 оны 8 сарын 25

Arslan.mn

Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Өвөрхангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. Зөвлөгөөнөөр газар зохион байгуулалт, хаягжуулалт, барилга угсралт, зураг төсөл, төсөв, үнэ бүрдэл болон сумын даамал зэрэг тулгамдаж байгаа асуудлаар Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, 21 аймгийн удирдах ажилтнууд санал солилцож, хэлэлцүүлэг хийжээ. Үүнээс гадна газрын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн аж. Ийнхүү одоо хэрэгжүүлж буй хуулийн хүрээнд тулгамдаж байгаа асуудал болон шинэчилсэн найруулгын хүрээнд гаргах шийдлийг талаар байр сууриа нэгтгэсэн байна.

Arslan.mn

Засгийн газрын 100 хоногийн төлөвлөгөөнд газрын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй. Энэ үеэр Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж “Орон нутагт тулгамдсан хэд хэдэн асуудал бий. Түүний нэг нь бэлчээрийн маргаан. Тиймээс бэлчээрийн маргааныг Газрын тухай багц хуулиар шийдвэрлэх нь зүйтэй. Түүнээс гадна аймгийн хэмжээнд нутгийн заагийг тогтоож өгөх хэрэгтэй байна. Иргэд маргаан гаргавал газар дээр нь очоод шийддэг байх хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлснийг зөвлөгөөнд оролцогчид дэмжсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619405
0 эможи

Зочин
2020-08-25 12:47
keyboard_arrow_up