Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Залуучуудын хөгжлийн сарыг “Нэг залуу-Нэг санаачилга” уриан дор тэмдэглэнэ

2020 оны 8 сарын 25

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэхээр тунхаглагласан.

Монгол Улс энэхүү уриалгыг дэмжиж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “Залуучуудын өдөр”-ийг наймдугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан билээ.Тэгвэл өнөөдөр “Залуучуудын өдөр” тохиож байна.

Энэ жилийн хувьд дэлхий дахинд энэ өдрийг “Дэлхийн үйл ажиллагаанд залуучуудын оролцоо” сэдвийн дор орон нутгийн, үндэсний болон дэлхийн түвшинд залуу хүмүүсийн оролцоо, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар зорьж буй.

Манай улсын хувьд “Залуучуудын өдөр”-тэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас “Залуучуудын хөгжлийн сар”-ын аяныг “Дэлхийн үйл хэрэгт залуучуудын оролцоо” сэдвийн дор наймдугаар дугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны өдрүүдэд “Нэг залуу-нэг санаачилга” уриан дор зохион байгуулж байна.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газраас дээрх аяны хүрээнд 9 цуврал арга хэмжээг Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, залуучуудын хөгжил, тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлж бодит оролцоог дэмжих чиглэлээр дараах ажлуудыг үндэсний хэмжээнд зохион байгуулах юм.

Үүнд:

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжил сурталчлах өдөрлөг

Залуучуудын хөгжлийг дэмжих Салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “ЗАЛУУСАА СОНСОХ ӨДӨР”
орон нутгийн залуучуудыг төлөөлж чадах бусдад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч, манлайлагч залууг “ЗАЛУУЧУУДЫН ЭЛЧ”-ээр тодруулах

Залуу Гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа

Өсвөр үе, залуучуудад чиглэсэн “ЗАЛУУС” тэтгэлэг хөтөлбөр

“ХОРТ ЗУРШИЛГҮЙ ЗАЛУУ” урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Залуучуудын сайн дурын үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ

“Нэг залуу-Нэг санаачилга” үйл ажиллагаа

“ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” “Сэтгүүлчдийн сургалт” зэрэг олон талын, өргөн хүрээний асуудлыг хөндсөн, залуучуудын идэвх, оролцоог дэмжсэн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд ЗХТ-өөр дамжуулан хэрэгжүүлнэ.
Түүнчлэн “Залуусаа сонсох өдөр” уулзалт хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн оролцооны асуудлуудыг хэлэлцэж, залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд тусган залуусын оролцоотойгоор хамтран шийдвэрлэх ажлыг зохион байгуулна. Залуучуудын дуу хоолой, байр суурийг сонсох, асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлэгт орон нутгийн залуучууд идэвхтэй, ажил хэрэгчээр оролцох юм.

Мөн иргэд, залуучууд, олон нийт, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллагууд Та бүхнийг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих энэ сарын аяны арга хэмжээнүүдэд идэвх, санаачлагтай, бүтээлчээр оролцож хамтран ажиллахыг урьж байна.

“Дэлхийн үйл хэрэгт залуучуудын оролцоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619428
0 эможи

Зочин
2020-08-26 14:13
keyboard_arrow_up