Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НПГ: Нохойд хазуулсан охинд хийсэн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн хэрэг нээж шалгаж байна

2020 оны 8 сарын 27

Нохойнд хазуулсан охины биед арав гаруй оёдол тавьжээ

Нохойд хазуулсан хоёр настай хүүхдийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэж Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас үзэн, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Тодруулбал, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нь иргэн З.Ганболдоос гаргасан "П.Н /2 настай, эмэгтэй/ нь 2020 оны долоодугаар дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нохойд хазуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг долоодугаар сарын 26-нд хүлээн авч шалгасан билээ. 

Ийнхүү шалгахад шинжээч эмч энэ оны наймдугаар сарын 4-ний өдрийн 8752 дугаартай”...П.Н-ийн биед зүүн чихний ар, зүүн дал, бүсэлхий, баруун, зүүн гуянд бүхий гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Улмаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас дээрх гомдлыг шалгасан материалыг хянан үзэж, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй хэмээн үзсэн байна. 

Иймээс наймдугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
619465
3 эможи

Zochin
2020-08-27 11:55
Nohoi tejeej baigaa hvmvvs nohoindoo hoshuuvch er zvvhgvi hvvhed hugshidiig ailgaad yawaad baina.Nohoi tejeej baigaa hvmvvsed zoriulsan hatuu huulitai bolmoor baina.
Зочин
2020-08-27 11:19
Зочин
2020-08-27 11:13
Хазсан 2 нохойг нь хэрэг шийдэгтэл 461 -р ангид хориочээ.
keyboard_arrow_up