Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 06, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

2020 оны 8 сарын 30

Arslan.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэх аж. Тодруулбал,  наймдугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, есдүгээр сарын 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх  хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Есдүгээр сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
619523
1 эможи

Зочин
2020-08-30 11:55
keyboard_arrow_up