Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ

2020 оны 8 сарын 31

Arslan.mn

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Казахстан-Улаанбаатар чиглэлийн ОМ-7166 тусгай онгоц өнөөдөр орой 20:50 цагт “Буянт -Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Уг нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн юм. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, заавар зөвлөмж өгчээ. 

Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажилласан байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ,  “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудал, “Багабаян” амралтын газарт тусгаарлах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619533
0 эможи

Зочин
2020-08-31 13:25
keyboard_arrow_up