Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хууль бусаар САМАР түүж бэлтгэсэн тохиолдолд 27 сая хүртэлх төгрөгөөр торгоно

2020 оны 8 сарын 31

Arslan.mn

Хуш модноос ургах самар гүйцэд боловсорч амжаагүй байхад нь иргэд түүхийгээр нь их хэмжээгээр түүж, худалдан борлуулж байна. Хэрэв хууль бусаар самар түүж бэлтгэсэн тохиолдолд 5.4-27 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлгийн 8.1-т “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заажээ. Тиймээс иргэд төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журмын дагуу олгосон эрхийнх нь хүрээнд тусгай зөвшөөрлийг авч самраа бэлтгэх шаардлагатай гэдгийг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас анхааруулж буй.

Самраа өгч буй хуш мод байгальд 50 гаруй жил ургасны дараа болцоо өгч эхэлдэг байна. Гэсэн ч хүний буруутай үйлдлээс болж гэмтсэн мод дахин ургах боломжгүй болох аюултай. Өөрөөр хэлбэл, самрын болц гүйцээгүй байхад түүхийгээр нь түүх гэж модыг хүчээр цохиж гэмтээснээр насжилтыг нь 30 гаруй хувиар бууруулдаг байна.

Ойд 140 гаруй жил наслах ёстой байсан нэг хуш модыг гэмтээснээр ердөө 100 орчим жил насална. Энэ нь байгаль орчинд асар их хохирол дагуулж буйг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
619536
3 эможи

Зочин
2020-08-31 13:24
keyboard_arrow_up