Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шинээр томилогдсон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд ТАНГАРАГ өргөлөө

2020 оны 8 сарын 31

Arslan.mn

Шинээр томилогдсон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд өнөөдөр ТАНГАРАГ өргөлөө.

УИХ 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Пүрвээгийн Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Даваанямын Даваа-Очирыг, гишүүнээр ЦЕГ-ын дарга, хурандаа Жамсрангийн Болд, Эрдэнийн Түвшинжаргал нарыг томилсон.

Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Arslan.mn

Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний үнэмлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийн хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөсөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдэд баяр хүргэе. Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо ба гишүүд нь Үндсэн хуулиар баталгаажуулсан “…Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох…” эрхийг гардан хэрэгжүүлэгч билээ. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна. Ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
619549
1 эможи

Zochin
2020-09-01 17:40
Harah tsarainii zuv bish humuus baina daa Iim higiin mahan tulam nuudaar Turiin alba duurlee
Иргэн
2020-09-01 16:07
Харах царайны нэг л бишээ.
Зочин
2020-09-01 16:02
Үл бүтэх нөхдүүд байна өө
Зочин
2020-09-01 12:05
ТАНГАРАГ ӨРГӨН ГЭСЭН НЭГ ҮЙЛДЭЛИЙГ МАНАЙ ТӨРИЙН АЛБАНЫХАН ХИЙХ ЮМ .ХУДЛААДАА ХУДЛАА ЭЗНИЙХЭЭ ХҮСЭЛИЙГ БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ТАНГАРАГАА ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛ ОЛОН БАЙДАГ ТЭГЛЭЭ ГЭЭД ТАНГАРАГНЫ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАЙГАА ЮМ БАЙХГҮЙ
Ах нь
2020-08-31 20:39
МАН-н галзуу улаан гишүүд сонгогдлоо доо
Зочин
2020-08-31 13:22
Ж.Болд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up