Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

2020 оны 9 сарын 01

Arslan.mn

Өнөөдөр  зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 9 дүгээр сарын 1-ний 8-20 ц­аг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй.  Зүүн аймгуудын  ихэнх нутаг,  говийн аймгуудын нутгийн зарим , төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар  баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндий, Дорнод-Дарьгангын талаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619562
0 эможи

Зочин
2020-09-01 19:40
keyboard_arrow_up