Б.Ууганбаяр: Гадаадаас ирсэн иргэд коронавирусийн шинжилгээ өгөхгүй хэмээж байрлах газраа голж байна
Цар тахлын эсрэг хариу арга хэмжээ болон гадаадаас иргэдээ татан авах асуудлаар УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Наймдугаар сард нийт 18 удаа тусгай үүргийн нислэг хийж иргэдээ татан авч ирэх төлөвлөгөө танилцуулсан.
Нөхцөл байдлаас шалтгаалан нэг нислэгийг есдүгээр сарын 3-нд үйлдэнэ. Ингээд нийтдээ наймдугаар сард 4,000-аас дээш иргэнийг татан авах зорилт биелж байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлах 63 байранд 3,231 иргэн байна. Үүнээс нийслэлд 2,685, орон нутагт 546 иргэн тусгаарлалтад байна.
Мөн гэрийн ажиглалтын дэглэмд нийслэлд 2,684 иргэн, орон нутагт 1,000, нийт 3,684 гэрийн ажиглалтад байгаа бол 13,068 иргэн гэрийн ажиглалтаас гарч, хэвийн амьдралд шилжсэн.
Цаашид тусгаарлах байртай холбоотой асуудал тулгарч байгаа. Мөн зочид буудал, амралтын газрын ажилтнууд удаан хугацаагаар тусгаарлагдах байранд байрлан ажиллах боломжгүй хэмээн мэдэгдсээр байна. Өвөлжилтийн бэлэн байдал, шугам сүлжээний засвар үйлчилгээ хийх шаардлага тулгараад байгаа. Түүнчлэн хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор Мичид зочид буудал, Багабаян дахь сувиллын газар цаашид ажиллахааргүй болсон. Жаргалант, Сэнтий зочид буудлууд үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. Түүнчлэн гадаадаас ирсэн иргэд коронавирусийн шинжилгээ өгөхгүй хэмээж байрлах газраа голж байнө. Гэх мэтчилэн тусгаарлах байртай холбоотой хүндрэл бий болж байна." гэсэн юм.
ШУУД ҮЗЭХ: