НҮБ-ын ХХААБ-ын Ази Номхон далайн бүсийн ЦАХИМ ХУРАЛ эхэллээ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ХХААХҮ-ийн яамны хамтарсан Ази Номхон далайн бүсийн 35 дахь удаагийн цахим хурал өнөөдөр эхэллээ.
Хуралд ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Бадруун, Худалдаа нийтийн хоолны хэлтсийн дарга О.Онон болон яамны холбогдох газрын мэргэжилтнүүд, НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, тус байгууллагын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Э.Анударь нар оролцов.
Энэхүү хуралдааны үеэр Ковид-19 вирусын Ази Номхон далайн орнуудын хоол хүнс, хөдөө аж ахуйд үзүүлж буй нөлөөлөл, НҮБ-ын ХХААБ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн байдлын төлөв байдал болон усны менежментыг хэрхэн оновчтой хэрэгжүүлэх чиглэлд талууд санал солилцож байна. Ази, Номхон далайн бүсийн 35 дахь удаагийн хуралдаан 09 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
|