Хууль бусаар 14.4 кг мөнгөн ус худалдаалах гэж байсныг илрүүлжээ Хууль бусаар 14.4 кг мөнгөн ус худалдаалах гэж байсныг илрүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хууль бусаар 14.4 кг мөнгөн ус худалдаалах гэж байсныг илрүүлжээ

2020 оны 9 сарын 02

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн харьяат иргэн З.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны тус аймгийн төв Сүмбэр сумын нэгдүгээр баг Төмөр замын ажилчдын холбоо шар байрны урд талын чингэлэг дотор Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодисын жагсаалтад орсон 14.4 кг мөнгөн усыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалж байсныг Экологийн Цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.

Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс, салтыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
619609
2 эможи

Zochin
2020-09-05 01:03
14 kg mungun yc ymar aimaar y. be hurc ycruu aldval yun da cain shalgh hergtei uur gazr bc bg shuu mungu yc bol mash ayultai himiin elment hun ardg yg undeceer horduulj xezeech arilhaargui hor tardg gj conccn
ЭЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up