Л.АМАР: Залууст зориулсан “НЭГ ЗАЛУУ-НЭГ САНААЧИЛГА” аян орон даяар өрнөж байна Л.АМАР: Залууст зориулсан “НЭГ ЗАЛУУ-НЭГ САНААЧИЛГА” аян орон даяар өрнөж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.АМАР: Залууст зориулсан “НЭГ ЗАЛУУ-НЭГ САНААЧИЛГА” аян орон даяар өрнөж байна

2020 оны 9 сарын 03

Arslan.mn

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн П.Амартай ярилцлаа.

-ГБХЗХГ-аас залуучууд, өсвөр үерүү чиглэсэн Залуучуудын хөгжлийн сарыг “Нэг залуу-Нэг санаачилга” уриан дор эхлүүлээд байна. Энэ аяны талаар ярилцлагаа эхлүүлье.

-Сайн байна уу. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэхээр тунхаглагласан. Монгол Улс энэхүү уриалгыг дэмжиж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “Залуучуудын өдөр”-ийг наймдугаар сарын 25-нд тэмдэглэдэг юм.

Энэ жилийн хувьд дэлхий дахинд “Дэлхийн үйл ажиллагаанд залуучуудын оролцоо” сэдвийн дор орон нутгийн, үндэсний болон дэлхийн түвшинд залуу хүмүүсийн оролцоо, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар зорьж буй.

Манай улсын хувьд “Залуучуудын өдөр”-тэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас “Залуучуудын хөгжлийн сар”-ын аяныг “Дэлхийн үйл хэрэгт залуучуудын оролцоо” сэдвийн дор наймдугаар дугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны өдрүүдэд “Нэг залуу-нэг санаачилга” уриан дор зохион байгуулж байна. Манай байгууллага нь залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиар залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллага болон орон нутагт асуудал хариуцсан залуучуудын Хөгжлийн төвүүдийн үйлчилгээг хуульчилсан байдаг. Уг хуулинд заасан чиглэлийн дагуу Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар үйл ажиллагаагаа эрхэлдэг.

-Сарын аяны хүрээнд ямар ямар ажлыг зохион байгуулах вэ?

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газраас аяны хүрээнд цуврал есөн арга хэмжээг Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан зохион байгуулах юм.

Үүнд:

  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжил сурталчлах өдөрлөг
  • Залуучуудын хөгжлийг дэмжих Салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “ЗАЛУУСАА СОНСОХ ӨДӨР”
  • Орон нутгийн залуучуудыг төлөөлж чадах бусдад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч, манлайлагч залууг “ЗАЛУУЧУУДЫН ЭЛЧ”ээр тодруулах
  • Залуу Гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа
  • Өсвөр үе, залуучуудад чиглэсэн “ЗАЛУУС” тэтгэлэг хөтөлбөр
  • “ХОРТ ЗУРШИЛГҮЙ ЗАЛУУ” урьдчилан сэргийлэх арга хэмжээ
  • Залуучуудын сайн дурын үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ
  • “Нэг залуу-Нэг санаачилга” үйл ажиллагаа
  • “ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” “Сэтгүүлчдийн сургалт” зэрэг олон талын, өргөн хүрээний асуудлыг хөндсөн, залуучуудын идэвх, оролцоог дэмжсэн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд ЗХТөөр дамжуулан зохион байгуулна.

Дээр дурдсан бүх ажлыг залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг оролцуулсан, идэвхи санаачилгад суурилсан байхыг чухалчилж байгаа. Түүнчлэн “Залуусаа сонсох өдөр” уулзалт хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн оролцооны асуудлуудыг хэлэлцэж, залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд тусган залуусын оролцоотойгоор хамтран шийдвэрлэх ажлыг зохион байгуулна. Залуучуудын дуу хоолой, байр суурийг сонсох, асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлэгт орон нутгийн залуучууд идэвхтэй, ажил хэрэгчээр оролцох юм.

-Орчин үеийн залуучууд, Z үеийнхэний чиг хандлагын талаар.

-Z үеийнхний хандлага, онцлог юу вэ, тэдний бодол санааг төр засгийн бодлого боловсруулах түвшинд хүргэх, 25 жилийн дараа Z үеийнхэн улс орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ, тэд нар өөрсдийгөө, Монгол улсын ирээдүйг хэрхэн төсөөлж байна гэдэг чиглэлээр судалгаа хийх, тэднээс гарсан санал санаачилгыг шийдвэртээ тусгах зорилгоор “Алсын хараа-25 Z үеийнхэн” арга хэмжээг 2019 оны зургаан сард зохион байгуулсан. Уулзалтанд 600 гаруй өвсөр үеийн залуучууд оролцож санал, бодлоо илэрхийлсэн. Тэднээс гарсан саналыг ЗГХЭГ-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ сайдаар дамжуулан холбогдох байгууллагуудад хүргэж ажилласан.

Залуучуудын гаргасан саналыг тоймловол “Өөрийн амьдралд хэрэгтэй мэдээллийг олж авах, өөрийгөө хөгжүүлэх, хамгаалах, өөрийгөө илэрхийлэх ажлыг зохион байгуулаач бид идэвхитэй баймаар байна, олон нийтийн хүрээнд өөрт хамааралтай шийдвэр гаргахад оролцох, шаардлагатай мэдлэг, мэдээллийг өөрсдийнхөө сувгаар чөлөөт маягаар авах, өөрсдийнхөө болон бүлгийн эрх ашгийг хамгаалах мэдлэг мэдээлэлтэй болох нэгдэн нийлэх” гэсэн гол санааг гаргаж байсан.

-Залуучуудад хамгийн их тулгарч байгаа бэрхшээл юу байна вэ?

-Нийгэмд тулгамдаж байгаа бүхий л бэрхшээлүүд залуучуудад мөн тохиолдож байна. Санхүүгийн тогтвортой байдлыг бий болгож чадахгүй байгаа нь хамгийн том бэрхшээл гэж хэлж болно. Үүнээс гадна тодорхой бүлгийн зорилтот залуучууд буюу 18  нас хүрээд асрамжийн газраас гарч байгаа хүүхдүүд ажил, амьдралд суралцах, цаашдын нөхцөл бололцоо, малчин залуучуудад мэдээлэл хүртээмжтэй байдал, боловсрол эзэмших гэх мэт асуудлууд тулгамдаж байна. Бид дээрх асуудлыг шийдвэрлэхээр олон байгууллагуудтай хамтран ажилладаг. Асрамжийн газраас гарч байгаа хүүхдүүдийн орон сууцыг шийдвэрлэх зорилгоор НОСК-тай хамтарч санамж бичиг байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар хоёр хүүхдийг орон сууцтай болгосон. Цаашид хүүхдүүд маань энэ орон сууцыг өөрийн болгох боломжтой. Мөн түрээсийн орон сууцны 25-аас багагүй хувийг залуу гэр бүлд олгохоор болсон. Малчин залуучуудад зориулсан тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

-Залуучуудруу чиглэсэн өөр ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна вэ?

Монгол улсын их хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор Хүүхдийн төлөө үндэсний газрыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болгон шинэчлэн зохион байгуулсан.

Тэгснээр хүн амын 31,6 хувь буюу 15-34 насны нэг сая гаруй залуучуудрүү чуглэсэн салбар зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Монгол улсад залуучуудын хөгжлийн 33 төв үйл ажиллагаагаа эрхэлж байгаа бөгөөд 2019 онд 300 гаруй мянган өсвөр үе, залуучуудад хүрч ажилласан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 150 орчим мянган өсвөр үе, залуучуудад давхардсан тоогоор хүрч ажиллаад байна. Улсын хэмжээнд 21 аймаг есөн дүүрэг, 268 сум, долоон хороо, 22 багт Засаг дарга нар тэргүүлсэн нийт 331 залуучуудын салбар зөвлөл байгуулагдан ажиллаж байна.

Дашрамд иргэд, залуучууд, олон нийт, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллагууд Та бүхнийг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих энэ сарын аяны арга хэмжээнүүдэд идэвх, санаачлагтай, бүтээлчээр оролцож хамтран ажиллахыг урьж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619632
2 эможи

Зочин
2020-09-03 18:39
Зочин
2020-09-03 12:40
keyboard_arrow_up