Б.УНДАРМАА: Гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 50,2 хувиар буурсан
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ундармаагаас тодруулга авлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай хэлтэс энэ оны эхний найман сард бүртгэгдсэн хэргийн талаар мэдээлэл өгөөч.
-Сайн байна уу. Цагдаагийн 3 дугаар хэлтэс нь 2020 оны эхний 08 сард жилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас нийт 6218 өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авч шалгасаны 1575 буюу 25,3 хувь нь гэмт хэргийн, 4643 буюу 74,7 хувь нь зөрчлийн шинжтэй байна.
Үүнээс 2020 оны эхний 08 сард нийт 417 гэмт хэрэг бүртгэгдэж урд онтой харьцуулахад 421 хэргээр буюу 50,2 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн: Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх -2 буюу нийт хэргийн 0,4 %-ийг, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг -147 буюу нийт хэргийн 35,2%-ийг, Хулгайлах -124 буюу нийт хэргийн 29,7%-ийг эзлэж байгаа бөгөөд үүнээс Халаасны хулгай 1 буюу 0,2%-ийг, Хүчиндэх -4 буюу нийт хэргийн 0,9%-ийг, Дээрэмдэх -19 буюу 4,5%-ийг, Залилах- 76 буюу 18,2%-ийг, Бусдаар 45 буюу 10,7%-ийг тус тус эзэлж байна.
Хариуцсан нутаг дэвсгэрийн хороодоор нь авч үзээд нийт Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 123 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 140 хэргээр буюу -53,0%-иар, Гэр орон сууцанд 166 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 101 нэгж буюу -37,8%-иар, Олон нийтийн газар 49 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 132 нэгж буюу -72,9%-иар, Аж ахуйн нэгж байгууллагад 48 бүртгэгдсэн нь 34 нэгж буюу -41,1%-иар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй тус цагдаагийн хэлтсийн алба хаагч нар ажиллаж байна.
-“Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ?
Оюутан сурагчдын 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд зохион байгууллагдаж байгаа “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн 12 ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал, телехяналтын камерийн хэвийн ажиллагаа стандарт шаардлага ханган ажиллах талаар шалгалт хийж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргүүлэн, 9 дүгээр сарын 1-ний өдөр эцэг эх асран хамгаалагч, сурагч нартаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж бэлтгэн хүргэж мэргэжлийн байгуулллагаас гаргаж байгаа зөвлөмжүүдийг дагаж мөрдөж байх сэрэмжлүүлэгийг өгч, иргэдийн “School police” эцэг эхийн эргүүлийн явц байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
ИРГЭДДЭЭ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЖ БАЙНА.‼
Сүүлийн үед цаг агаар хүйтэрч байгаатай холбоотой иргэдийн дунд хурц болон архаг угаартал, түүнээс үүдэлтэй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна иймд ард иргэдэдээ сэрэмжлүүлэг, зөвлөмжийг байнга хүргэж байна. Та бүхэн маань мэргэжлийн байгууллагын заавар зөвөлгөөг дагаж мөрдөөрэй.