н.Бат-Очир: Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 1.9 кг-ийг тээвэрлэж явсныг илрүүлсэн
2020 оны 9 сарын 04
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Бат-Очир:
"Авто тээрийн шалган нэвтрүүлэх гурван товчоо зургаан хяналтын цэгт хийсэн шалгалтын тухайд онцолбол наймдугаар сарын 31-ний байдлаар нэг сая 264 мянга 145 тээврийн хэрэгсэл үзлэг шалгалт хийлээ.
Нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан 197 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станц ХХК-д хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэдэд торгуулийн арга хэмжээ авсан.
Мөн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал канабис 1.9 кг-ийг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн" гэдгийг хэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
619660
1 эможи
Зочин
2020-09-05 18:53
Зочин
2020-09-04 13:15
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: