ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав Тавантолгой-Зүүнбаян чиглэлд баригдаж буй төмөр замын ажилтай танилцлаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав холбогдох албан тушаалтнуудын хамт 2020 оны 09 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Зүүнбаян багт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замын ажлын явцтай танилцаж, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын томоохон төслүүдэ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оролцох боломж, нөхцөлийн талаар судалж үзлээ. Дээрх чигэлийн төмөр зам нь уул уурхайн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготойгоор баригдаж буй бүтээн байгуулалт юм.
Тус төмөр замын ажилд ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, зэвсэгт хүчний анги, байгууллагууд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, туслан гүйцэтгэгчээр 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож байгаа аж.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбараас гадна барилга, барилгын материал үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхайн салбарын бүтээн байгуулалтад оролцож байсан түүхтэй.
Тус байгууллагын улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирсэн дээрх уламжлалыг үргэлжлүүлэн төмөр замын бүтээн байгуулалтад оролцох бэлтгэл, зохион байгуулалтын асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
Цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын ажилд түлхүү оролцох асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэж ажиллахаар төлөвлөөд байна.