ЦАГ АГААР: Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно ЦАГ АГААР: Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно

2020 оны 9 сарын 05

Arslan.mn

Өнөө шөнө, маргааш өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Хур тунадас: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон голын сав газраар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Есдүгээр сарын 06-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 7,8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 9-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи ихэнх хугацаанд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619672
0 эможи

Зочин
2020-09-07 15:05
Зочин
2020-09-05 18:52
Зочин
2020-09-05 12:05
keyboard_arrow_up