Үл таних эрэгтэй хүний цогцос олдсон нь Лаос улсын иргэнийх байжээ
2020 оны 9 сарын 06
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс үл таних эрэгтэй хүний цогцос олдсон нь Бүгд Найрамдах Лаос улсын иргэнийх байжээ.
Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Орон сууцны гадна үүргэвч үүрсэн настай эрэгтэй хүн хэвтэж байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж, амь хохирогч нь Бүгд Найрамдах Лаос Улсын иргэн 60 настай Phengsiaroune Sisounthone гэгч болохыг тогтоосон байна.
Улмаар хэргийн газраас эд мөрийн баримтаар хар өнгийн үүргэвч хураан авч Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
619682
1 эможи
Зочин
2020-09-07 15:06
Зочин
2020-09-06 11:37
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: