“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2020” нэгдсэн арга хэмжээнд оролцох ААН-ийг бүртгэж байна “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2020” нэгдсэн арга хэмжээнд оролцох ААН-ийг бүртгэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2020” нэгдсэн арга хэмжээнд оролцох ААН-ийг бүртгэж байна

2020 оны 9 сарын 07

Arslan.mn

Үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой уламжлалт “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор 9 дүгээр сарын 15-21-ны өдрүүдэд “Мишээл ЭКСПО” төвд зохион байгуулна.

“Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хүсэлт бүхий албан бичигтэй 9-р сарын 10-14-ны өдрүүдэд ХХААХҮЯ-ны Худалдаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д. Болд, 302 тоот өрөөнд (холбоо барих утас: 261537, 99291511) бүртгүүлнэ үү.

Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараах номинациар зохион байгуулна. Үүнд:

1. Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн 1
2. Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн 1
3. Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн 1
4. Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн 1
5. Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн 2

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619696
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up