Цагдаагийн “Сүлд” чуулгын 84 жилийн ой өнөөдөр тохиож байна Цагдаагийн “Сүлд” чуулгын 84 жилийн ой өнөөдөр тохиож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн “Сүлд” чуулгын 84 жилийн ой өнөөдөр тохиож байна

2020 оны 9 сарын 07

Arslan.mn

Цагдаагийн “Сүлд” чуулгын 84 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Түүхийг сөхвөл МАХН-ын IX их хурлаас Үндэсний соёл, боловсролыг хөгжүүлэх тухай асуудлыг тусгайлан хэлэлцэж байв. Улмаар Засгийн газраас 1936 оныг соёл, боловсролын он болгон зарласан юм.

Үүнтэй холбогдуулан БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1936 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 125 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын харьяанд сэргийлэхийн сайн дурын уран сайханчдаас бүрдсэн “Цагдан сэргийлэх клуб”-ийг байгуулсан нь өнөөгийн "Сүлд" чуулгын үндэс суурь болжээ.

Тус клубээс:

  • Төрийн шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин Г.Гомбосүрэн,
  • Төрийн шагналт, Ардын жүжигчин, шударга хөгжимчин Ц.Дашдулам,
  • Төрийн шагналт, зохиолч, төр нийгэм, соёлын зүтгэлтэн С.Удвал,
  • Ард олондоо “алиа” хэмээн хүндлэгддэг Ардын жүжигчин Ж.Данзан,

Улсын циркийн амьтан тоглуулагч Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Цэрэндорж нар ажил амьдралынхаа анхны гарааг эхэлж, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Нямсүрэн нарын зэрэг Монголын урлаг, соёлын олон алдартнууд төрөн гарсан түүхтэй.

2021 онд Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100, цагдаагийн "Сүлд" чуулгын 85 жилийн ойн тохиох билээ.

Эх сурвалж: ЦСЧ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619703
0 эможи

keyboard_arrow_up