Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг хэрхэн бүртгүүлэх вэ? Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг хэрхэн бүртгүүлэх вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг хэрхэн бүртгүүлэх вэ?

2020 оны 9 сарын 08

Arslan.mn

Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөрт багтаан улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан. Энэ дагуу хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг хэрхэн бүртгүүлэх зөвлөмжийг хүргэж байна.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

  • УБ-12 маягт
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  • Эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар

/Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд буюу тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь гадаадын хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбарыг монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан байна/

Санамж:

Хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ “УБ-12 маягт”-д үнэн зөв бөглөж, бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд маягтыг www.burtgel.gov.mn цахим хуудсаас татаж авах боломжтой.

Анхааруулга:

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй/500,000төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Эх сурвалж: УБЕГ

Эх сурвалж: УБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619712
0 эможи

Зочин
2020-09-09 19:11
Зочин
2020-09-08 11:42
keyboard_arrow_up