ГХЯ-аас Тээврийн цагдаагийн албанд амны хаалт хандивлав ГХЯ-аас Тээврийн цагдаагийн албанд амны хаалт хандивлав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ГХЯ-аас Тээврийн цагдаагийн албанд амны хаалт хандивлав

2020 оны 9 сарын 09

Arslan.mn

Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон энэ үед Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Улсын Нэгдүгээр эмнэлэгт тус бүр 10000 ширхэг амны хаалтыг хандивласан.

Энэхүү хандивын арга хэмжээний үргэлжлэл болгож өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод хүмүүстэй хамгийн ихээр харилцдаг Тээврийн Цагдаагийн албаны дэд дарга хурандаа С.Жавхланбаатарт Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар 10000 ширхэг амны хаалтыг гардуулан өгч, цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй тус албаны хамт олонд эрүүл энх, ажлын амжилтыг хүсэн ерөөв.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619733
0 эможи

Зочин
2020-09-10 12:11
замын цагда а нар торгуулиа болиод ажлаа хий.Заримдаа давхар эргүүлээд ачаалал ихтэй байхад заримдаа эргүүлэхгүй шулуун хөөх эсвэл торгох юм.Цаг үе,нөхцөл байдалтайгаа уяалдаж ажлаач.Тэр хүмүүс чинь зугаацаагүй яарч л яваа иргэд.
Зочин
2020-09-09 19:13
keyboard_arrow_up